Улаанбаатар хотод 2 градус дулаан
2014 оны 11 сарын 02
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, говь тал, хээрийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11234
0 эможи