11 сарыг 16 настнуудын сар болгон зарлалаа

2014 оны 11 сарын 01

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр, уламжлал болгон Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дах удаагийн “Иргэний Андгай Өргөх ёслол”-ын ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан 11-р сарыг 16 настнуудын сар болгон зарлалаа. 

Монгол  улсад 16 нас хүрсэн хүн  иргэний  үнэмлэхээ  гардан авч, Монгол  улсын иргэн боллоо гэж  үздэг. Нэг ёсондоо 16 нас хүрч   өөртөө  эзэн болох ,  нийгмийн амьдралд оролцох  оролцоо боломж  нь нэмэгдэж хариуцлага үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан  үе  юм. Тийм  ч учраас   Монголын залуучуудын холбоо  нь ирэх сарыг 16 настнуудын сар болгон  зарласантай холбогдуулан орон даяар аян  өрнүүлж,  Монгол Залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 16 настнууддаа  олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. 

Тухайлбал 16 настнууддаа  “Миний мөрөөдөл- Миний зорилго ” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, “Спортлог залуу нас” спортын арга хэмжээ,  “Эрүүл идэвхтэй амьдрал” 16 настнуудын явган аялал, “Эдийн засгийн харилцаа”-нд мэдээлэл сургалт, 16 настнуудад санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Иргэний андгай өргөх ёслол” зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна. Энэхүү аян  11-р сарын 1-нд эхлэх бөгөөд  албан ёсны нээлт нь Багахангай дүүрэгт болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11224
0 эможи
keyboard_arrow_up