Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 70, газар эзэмших гэрчилгээ аваагүй 21 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцаллаа

2014 оны 4 сарын 07

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 4-р сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2003 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан олгосон газар эзэмших эрхийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааны үнийг төлж гэрээгээ шинэчлэх хугацаа 2014 оны 03 сарын 31-ний өдрөөр дуусгавар

 

болсонтой холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжийн газрын асуудлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээлснээр 2003 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан 261 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2235,7 га газрын эрх олгосон байдаг байна. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжид 2013 оны 3-р сарын 15-наас 2014 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл хамтран эзэмших гэрээ, холбогдох хуулийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааны үнийг төлөх хугацаа олгосон бөгөөд энэ хугацаанд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эздэд 2 удаа мэдэгдэл хүргүүлж, өдөр тутмын зарим сонинд гэрээгээ биелүүлэх хугацаа дуусгавар болж байгаа талаар удаа дараа анхааруулсан мэдэгдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийжээ.

Гэвч заасан хугацаанд 70 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй, 21 аж ахуйн нэгж газар эзэмших, ашиглах эрх олгох тухай шийдвэр гарсан боловч газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулаагүй гэх зөрчил гаргажээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257, А/258 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараахь 91 аж ахуйн нэгжинйн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нийслэл өөрийн өмчдөө эргүүлэн авахаар болж байгаа юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1122
0 эможи
keyboard_arrow_up