Төрийн албан дахь авлига "бизнес"-т шууд нөлөөлж байна

2014 оны 10 сарын 31

АНУ-ын Азийн сан болон Сант Марал сангаас хийсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын тав дахь удаагийн судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол ньюсийн байранд боллоо.

 

Хуралд Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон нар оролцож судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Тус судалгаа нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй "Монгол улсад засаглал ил тод байдлыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хийгддэг цуврал судалгаа юм байна. Энэхүү төсөл нь эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг дэмжих замаар илүү тод, хариуцлагатай хууль зүйн болон зохицуулалтын орчинг бүрдүүлэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх зорилготой ажээ. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн дунд авлига бизнес эрхлэлтийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалдаг энэхүү цуврал судалгааг 2012 оны есөн сараас явуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод байрлалтай 330 компани оролцсон тус судалгаа нь авилгатай тэмцэх ажиллагаанд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж, улс төр, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцааг сайжруулахад чиглэснээрээ онцлог болжээ. Судалгааг тухайн компанийн гүйцэтгэх захирал болон удирдах албаны ажилчид бөглөсөн байна. Судалгааны үр дүнд бизнес эрхлэгчид бизнесийн орчинд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бөгөөд судалгааны дундаж үзүүлэлтийг авч үзвэл сөрөг болон эерэг хандлагын харьцаа ойролцоогоор 70/20 хувийн харьцаатай байна. Гэсэн хэдий ч 2014 оны дөрвөн сараас есөн сарын хооронд эерэг хандлага 12,4 хувиас 20,6 хувь хүртэл өссөн ажээ. Үүнээс гадна төрийн  албан дахь авлига бизнест шууд нөлөөлж байна гэж судалгаанд хамрагдсан компаниудын 43,3 хувь нь үзсэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11157
0 эможи
keyboard_arrow_up