Техникийн зах хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна

2014 оны 10 сарын 31

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, 22-ын товчооны урд талд барьж буй техникийн шинэ захын эхний ээлжийн 940 машины талбайг өнөөдөр хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч энэ ажил цаг агаарын байдлаас болоод хойшлогдсон байна. Учир нь уг талбайг барьж буй "Тэгштплант" компанийнхан "Газар шорооны ажлаа дуусгасан. Ойрын хоногуудад хүтэрсэн болохоор бусад ажил жаахан хойшлогдоод байна. Цаашид хойшлогдох магадлал өндөр" хэмээн ярьсан байна. Тэгвэл Авто худалдааны цогцолборынхон "Энэ талбайг ихэр сарын эхээр дуусгана" гэсэн юм. Одоогоор цайны газар 20, нийтийн бие засах газар найм, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөний бүртгэл, авто оношилгоо, татвар, авто машины дугаарын үйлдвэр, үйлчилгээ байрлах сэндвичэн барилгууд баригдаад байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11134
0 эможи
keyboard_arrow_up