Цаг агаарын урьдчилсан мэдээ

2014 оны 10 сарын 30

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баянөлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хөвсгөалийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр 14-19 градус, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 31-нээс 2014 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 31-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 2, 3-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11064
0 эможи
keyboard_arrow_up