Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцэж байна

2014 оны 10 сарын 30

Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудаас 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олговроос татгалзаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн тарифаар төлбөрөө авч зорчуулах тухай мэдэгдлийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Тус хурлаар Монгол УИХ, Засгийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд тус тус мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа хэлсэн. Өнөөгийн байдлаар МУ-д 115000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 90 гаруй хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн тэтгэвэрээс өөр орлогогүй, хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа тухай болон нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэдэг нь тэдгээр иргэдийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх улмаар нийгмийн харилцаанд бусдын адил оролцох боломжийг хязгаарлаж байгаа тухай тус мэдэгдэлдээ дурьджээ.

Энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн тухай 2014 оны 12-р сарын 3-ний өдөр буюу Олон улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн эрх ашгийг хамгаалах өдрөөс өмнө хариу өгөхийг хүссэн байна. Хэрэв дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд ХБИ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын зүгээс шат дараалласан арга хэмжээ авч тууштай тэмцэхээ мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11059
0 эможи
keyboard_arrow_up