Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

09:00 цагт Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг Монголын Хуульчдын холбооны / Төрийн ордны баруун талд/ 304 тоотод болно. Утас: 98066116
09:30 цагт Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Байгаль орчны нээлттэй мэдээллийн жилийн ажлын хүрээнд Биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лаборатори, БОНХЯ-ны Цэвэр технологи Шинжлэх ухааны хэлтэс хамтран "Ургамлын биотехнологи-2014" эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байрны хурлын танхимд болно. Тус хуралд ургамлын биотехнологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалт явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, их, дээд сургууль болон хувийн хэвшлийн зарим байгууллагууд оролцно.
10:00 цагт Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт /4,3/ Налайх дүүрэгт болно. Уулзалтаар энэ жилийн хот тохижилтын чиглэлээр хийх ажлын талаар танилцуулж санал солилцоно. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар нэгтгэлийн дарга Д.Энхсайхан нар оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарьд ордны урдаас 09:00 цагт хөдөлнө. Утас: 88781218
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, үндэсний чадварлаг маркетеруудыг системтэй бэлтгэхтэй холбогдуулан Эдийн засгийн эрдэмтэн багш нар Монгол улсын хэмжээнд дөрөвдэх жилдээ зохион байуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын "Хорека" үзэсгэлэн, "Найрсаг Улаанбаатар" олон улсын тэмцээн Мишээл экспод болно. ОУ-ын тэмцээнд дээд зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээний ажилтнууд 2 өдрийн турш 6 чиглэлээр өрсөлдөнө. Мөн олон сонирхолтой уралдаан, үзүүлбэрүүд болно. Нийслэлийн Аялал жуулчлалын газар. Утас: 96660456, 88868805
11:30 цагт ҮХАА-н 1 давхарын хурлын зааланд хаваржилт болон шүлхий өвчнөөр талаар хэвлэлийн бага хурал болно.
12.00 цагт "HI FI music records"-д "Загасан ширээт тамга" хамтлагийн "Ширээт гал" цомгийн нээлт болно. Хамгийн эхний худалдан авалт хийсэн таван хүнд гарын бэлэгтэй. Холбогдох утас 99396888, 88724576
12:00 цагт цалингийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд зарлаж байна. Хэвлэлийн хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцоно. Утас: 99027019
12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Монгол улсын төлөө зүтгэе”, “Олон нийтийн хяналт” ТББ-аас улсын үндэсний аюулгүй байдал алдагдсан, эрх зүйн шинэчлэл олон нийтэд хүндээр тусч байгаа тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдийн Хөгжил Хамгаалал Хөтөлбөр”-ийн дэргэдэх “Хөх тэнгэрийн хүүхдүүд” найрал дууны хамтлагийн 10 жилийн ойн баярын тоглолт Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв буюу РЦНК-д зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолтонд Хүн Амын Хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Б. Отгонжаргал, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдвардс, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн Хөгжлийн газрын дарга Я.Байгаль нар зочноор оролцох юм. Утас: 96667555, 99094301
14:00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын “Хурлын танхимд”-д Хөдөлмөрийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран Засгийн газраас хэрэгжүүлж буй “40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 40-өөс дээш насны 32 иргэнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтнаар ажиллуулах талаар чиглэл өгч хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 99767480.
18:30 цагт Contemporary Art of Mongolia II - special opening event with artists / Тусгай нээлтийн арга хэмжээ уран бүтээлчидтэй хийх уулзалт болно.









