Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 10 сарын 30

08:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулах "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт "Нээлттэй Нийгэм Форум"-ын хурлын танхимд болно. Утас 99992214

09:00 цагт “Шүүхэд төлөөлөх эрх ба ба хуульчийн мэргэшил, ур чадвар” сэдэвт хэлэлцүүлэг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд болно. Утас: 98066116

09:00 цагт Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, Олон улсын стандартын нэвтрэлтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор Сангийн яам, БШУЯ, ММНБИ хамтран зохион байгуулж байгаа “СТОУС-ын нэвтрэлтийн өнөөгийн байдал, мэргэжилтний үүрэг, боловсролын асуудал” сэдэвт форум Татварын ерөнхий газрын хурлын танхимд болно. Форумд Сангийн яам, БШУЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Дэлхийн банк, ААНБ-уудын төлөөлөл оролцоно.

09:00 цагт жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг "Шинжлэх ухааны ажилтны баяр"-ын өдрийг тохиолдуулан Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үр бүтээлтэй, нийгмийн сайн үйлсэд чиглэсэн үйл ажиллагааг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Технологийн Инкубатор төвөөс санаачлан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран "ХАЛУУН СЭТГЭЛ" цус хандивлах хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөгийг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I-р байр 4 давхар, 410 тоот хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газраас “Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнд үргэлжилнэ. Утас: 88115446, 88013108

09:00 цагт Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Залуу судлаачдыг дэмжих зорилгот хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс эрдэм шинжилгээний ажилтан залуу судлаачдад судалгааны арга зүй эзэмшүүлэх, шинжлэх ухааны салбарын эрхзүйн болон гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт арга зүйн семинарыг БШУЯ, ШУА хамтран  Одон Орон геофизикийн судалгааны төв /Жуков/-ийн хурлын зааланд зохион байгуулна.

10:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд хийсэн тандалт судалгааны дүн,г хэлэлцэнэ. Хурал МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ (Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори) дээр болно. хаяг нь ХУД, Чингисийн өргөн чөлөө, Скай Хайпермаркетийн зүүн талд, ХАБҮЛЛ-ийн байр. Утас 264786

11:00 цагт "Мэргэжил бидний ирээдүй" сэдэвт өдөрлөг СХД-н "Ирээдүй цогцолборын III-р бага сургууль" сургууль-ны биеийн тамирын зааланд болно. Утас: 95224061, 89780409.

11:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар өлөн боловсруулах үйлдвэр, цехүүдэд хийсэн шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Хурал МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ (Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори) дээр болно. хаяг нь ХУД, Чингисийн өргөн чөлөө, Скай Хайпермаркетийн зүүн талд, ХАБҮЛЛ-ийн байр. Утас 264786

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөртэй зорчдог болох тухай асуудал яригдаж буйтай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбат "Хүний эрхэд суурилсан эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт лекц тавина. Утас: 70000444

15:00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 51 р цэцэрлэгийн урлагийн бага наадам Хүүхдийн ордонд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11019
0 эможи
keyboard_arrow_up