Татварын 90 хувийг буцааж олгоно

2014 оны 10 сарын 29

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас уг хуулийн төсөлд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй, нэгжүүдийн орлогын албан татварын 90 хувийг жилийн эцэст буцааж олгох талаар тусгасан юм. Ингээд тус төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон хүмүүс 100 хувь дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11001
0 эможи
keyboard_arrow_up