Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 380 мянган төгрөг болгохоор төлөвлөжээ

2014 оны 10 сарын 29

Манай улсын иргэдийн амжиргааны түвшин сүүлийн саруудад доошилсон харагдана. Учир нь ажилгүйдлийн тоо ихэсч байгаа нь ийн эдийн засаг болоод иргэдийн амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна үнийн өсөлт үүнд нөлөөлж байгаа юм.

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг гаргажээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байгаа бол ирэх жил энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 380 мянган төгрөг болгохоор төлөвлөөд байгаа аж. Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсдын цалин, орлого нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшин дээшилнэ хэмээн үзжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сард хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрээр албан ёсоор шийдвэрлэх аж. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн бий. Үүний 8.4 хувь буюу 200 гаруй мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.

Цалин нэмэх үеэр наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг даагж нэмдэг асуудлыг цэгцэлсэний дараагаар нэмэх асуудлыг ярих хэрэгтэй. Хэрэв цалин хөлс нэмэгдэж үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл цалин нэмсэн үр дүн гарахгүй биз ээ. Тиймээс эхлээд үнийг тогтворжуулж хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10999
0 эможи
keyboard_arrow_up