Троллейбус үнэгүй, хуучнаар Автобус-1-ийн автобуснууд 200 төгрөгөөр үйлчилж байна

2014 оны 10 сарын 29

Өнөөдөр нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Энэ өдөр "Их хотын хямдрал" нэртэй нэгдсэн арга хэмжээ болж байгаа билээ. Ойн арга хэмжээний хүрээнд өдрийн 13.30 цагаас 17 цагийн хооронд том оврын автобусууд  иргэдэд 50 хувийн хөнгөлттэй, харин  троллейбус үнэгүй үйлчилнэ гэсэн мэдээлэл цацагдсан. 

Гэвч заагдсан хугацаанд автобуснууд үнээ хямдруулахгүй байна гэсэн гомдол ихээр гарч байна. Бид энэ талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Түвшинтөгсөөс тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр 13:30-17:00 цагийн хооронд троллейбус үнэгүй, Нэгдүгээр паркийн /хуучнаар автобус-1/ хөх алаг автобус том хүнд 200 төгрөг, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа. Иргэд бүх автобуснууд гэж ташаа ойлгосон юм шиг байгаа юм. Автобус компаниуд хувьд шилжсэн учраас бүгд үнээ хямдруулах боломжгүй байгаа юм" гэсэн хариултыг өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10989
0 эможи
keyboard_arrow_up