“Их хотын хямдрал 375” урамшуулалтай, хямдралтай үзэсгэлэн гарна

2014 оны 10 сарын 29

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал-375” урамшуулалтай, хямдралтай үзэсгэлэн худалдааг маргааш "Ажилчны алдар” талбайд 11:00 цагаас зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэгч 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцох аж. 

Энэ үеэр хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй, амталгаат худалдаа явуулахаас гадна ресторан, гоо сайхны салон, хими цэвэрлэгээ, худалдааны томоохон төвүүд өөрийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 5-50 хувийн хямралыг зарлах гэнэ. 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10955
0 эможи
keyboard_arrow_up