Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 10 сарын 29

 08:00 цагт  ЕБС-иудад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл орно.

09:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган  Хангарьд ордны 14 давхарт болно.

09:00 цагт "Мерси Кор Монгол" Олон улсын байгууллагаас "Сайн засаглал" Үндэсний хэмжээний форумыг "Хаан палас" /Кемпинский/ зочид буудалд зохион байгуулна.

09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Автобус-3 ОНӨААТҮГазрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар нээлттэй хэлэлцэх болно. Утас: 99070909

09:00 цагт Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газраас “Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулна. Утас: 88115446, 88013108

09:00 цагт “Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” төслийн үр дүнгийн тухай уулзалт ярилцлага "Контенинталь" зочид буудалд  болно. Утас: 88076401, 99095302, 89008516

09:30 цагт "Улс төрд шинэ манлайлагч" төслийн шилдэг оролцогчид болон урлаг соёл, спортын одод "Цусны төв"-д очиж цус хандивлана.

09:30 цагт "Үхрийн үржлийн стратеги" сэдэвт чуулган ҮХААЯ-ны 1 давхрын хурлын зааланд болно.  Утас: 88603010

10:00 цагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа. Улаанбаатар хотын төв цэцэрлэгт болно.

11:00 цагт Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол. Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд /Central Tower-ийн урд талд болно.

11:00 цагт Улаанбаатар хот үүсч хөгжсөний 375 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал-375” урамшуулалттай, хямдралтай шинэлэг худалдаа үйлчилгээг "Ажилчны алдар”талбайд зохион байгуулна. Утас 99959011, 91912173

11:40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа Их эзэн Чингисийн талбайд  болно.

12:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, Парад шоу, урлагийн тоглолтуудын нээлт  Их эзэн Чингисийн талбайд болно.

12:00 цагт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн 2014-2015 оны шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 88023710 88081047

13:00 цагт Харвалтын өдрийг тохиолдуулан “Би эмэгтэй хүн”, “Бид тархины харвалтанд илүү өртөж байна” гэсэн сэдвийн хүрээнд Улсын клиникийн I эмнэлэг, Монголын харвалт судлалын нийгэмлэг, Дэлхий эрүүл мэндийн байгууллага хамтран МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас:  300995, 99183801

13:30 цагт “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль Их эзэн Чингисийн талбайд эхэлнэ.

13:30 цагт Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Хангарьд ордонд болно.

15:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт Соёлын төв өргөөнд болно.

19:00  цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт  Соёлын төв өргөөнд болно.

20:00 цагт
Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан "Их хотын үдэш" Рок, поп хамтлаг, дуучдын тоглолт Их эзэн Чингисийн талбайд эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10942
0 эможи
keyboard_arrow_up