Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ

2014 оны 10 сарын 29
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн бүс нутгийн зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зүүн болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтэнээс 3 хэм  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 1-3 хэм дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Аравдугаар сарын 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд зарим газраар, 1-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 30-нд Алтайн уулсаар, 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10941
0 эможи
keyboard_arrow_up