100 гаруй аж ахуй нэгж хямдрал зарлажээ

2014 оны 10 сарын 28

Нийслэлийн ойн өдөр буюу маргааш Чингисийн талбайд үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдааг зохион байгуулахаар болжээ.  

Үүнд,  “Дархан нэхий” ХК 50 хувь, “Буян” ХХК өөрийн үйлдвэрийн 100 нэр төрлийн барааг 50 хувь, “Best Shoes” ХХК 50 хувь, “Эксклюзив” ХХК бүх бараандаа 50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд Нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм байна.  Мөн “Боса” худалдааны төв өөрийн байран дахь үсчин, гоо сайхны газрууддаа 50 хувийн хямдралтай тарифаар иргэдэд үйлчлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10909
0 эможи
keyboard_arrow_up