ТАНЫ СОНОРТ: Маргааш хаах замууд

2014 оны 10 сарын 28

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ой баяр 2014 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд тохиож байгаа билээ.
Ойн баярын арга хэмжээг тэмдэглэхэд доорх замуудыг хааж Нийслэлийн харьяа албан газруудын явган парад шоу иргэдийн баярыг зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын зарим гудамж замуудын хөдөлгөөнийг нийслэлийн Замын цагдаагийн газраас түр хязгаарлахаар болсон байна.
Үүнд: Их эзэн Чингис хааны талбайн баруун талын уулзварыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн оройн 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаахаар боллоо.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч Нийслэлийн иргэд та бүхэн бусад замыг сонгох болон онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10904
0 эможи
keyboard_arrow_up