Эй Эс Партнёрс ХХК-аас залруулга гаргалаа

2014 оны 10 сарын 28

“Эй Эс Партнёрс” ХХК нь коллекторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цахим хуудсуудаар тус компаний үйлчлүүлэгч болох “Тэнгэр Даатгал” компаний даатгуулагчид хохирол учруулсан иргэн Мягмарын Батжаргалын “Төлбөр төлөх мэдэгдэл”-д утга зүйн алдаа гарсан байна.

Үүнд : “Иргэн М.Батжаргал таны адуу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт явсан Ү.Мөнгөний Hyundai Starex (УНВ 87-19) авто машиныг мөргөж 2,046,675.00 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлыг барагдуулаагүй байна” гэснийг “Иргэн М.Батжаргал та ЗХД-ийн 23.7 “Суурин газрын гаднах замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.” 23.9б “зам дээр ердийн хөсөг уюу малаа хараа хяналтгүй орхих”гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх   зөрчил гаргаснаас болж таны адуу Ү.Мөнгөний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Таны ХУД-ын ЗЦГ-т гаргасан өргөдөл бөгөөд таны гомдлыг хүлээн авч зохих байгууллагууд шалгаснаар Ү.Мөнгөнийг гэм буруугүйд тооцсон. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн   Нийслэлийн Цагдаагийн Газар , Замын Цагдаагийн Газрын Техникийн шинжээч, Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар шинжээчийн дүгнэлт, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Тээврийн Прокурорын Газрын  хяналтын прокурор А.Оюунгэрэлийн ,,, тоот тогтоол зэрэг хуулийн зохих байгууллагуудын дүгнэлтээс үзэхэд та ЗХД-ийн 23.7, 23.9б заалтыг дагаж мөрдөөгүйн улмаас таны адуу машинд мөргүүлж зам тээврийн осол гарснаас “Тэнгэр Даатгал” компаний даатгуулагчид хохирол учирсан  байна.” гэж залруулж байна.

 

Эй Эс Партнёрс ХХК

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10890
0 эможи
keyboard_arrow_up