Улаанбаатарт 11 хэм дулаан

2014 оны 10 сарын 28

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Баруун болон төвийн нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгийн зарим газраар зүүн хойноос түр зуур секундэд 16-18 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 1хэм  хүйтнээс 4 хэм дулаан, говь талын нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 19 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 2014 оны 11 дугээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 29-нд говь, талын нутгаар, 30-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10855
0 эможи
keyboard_arrow_up