ТҮЦ машиныг сумдад байршуулах хүсэлт иржээ

2014 оны 4 сарын 03

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд  “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ” машиныг нийслэл болон орон нутагт суурилуулаад байгаа.

 

“ТҮЦ” машинаас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдолоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилж байна.
“Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төслийн хүрээнд 74 ширхэг “ТҮЦ” машиныг  2014 онд байргуулах бөгөөд үүнээс 36 ширхэг нь Улаанбаатар хотод, 38 ширхэг ньаймгийн төвүүдэд суурилагдах юм. Ерөнхий сайдын  багцаас 120 ширхэг “машин байрших бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг хороонд 78 ширхэг, аймгийн төвүүдэд 42 ширхэг нэмэгдэж байршснаар улсын хэмжээнд нийт 230 ширхэг “ТҮЦ” машин иргэдэд үйлчилэх юм.
Тэгвэл ТҮЦ машиныг аймгуудад суурилуулсан бол одоо сумдад байршуулах хүсэлтийг ирүүлсэн байна. Үүнийг Засгийн газар судалж үзэхээр болжээ. Хэрвээ сумдад “ТҮЦ” машин суурилагдвал  иргэд төрийн үйлчилгээг ямар нэгэн хүндрэлгүй хүртэх юм байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1085
0 эможи
keyboard_arrow_up