Цагдаагийн дарга, комиссаруудын шинэ дүрэмт хувцасыг хураахаар болжээ

2014 оны 10 сарын 27

Цагдаагийн дарга, комиссаруудын шинэ дүрэмт хувцасыг хурааж авах тухай зарлигийг Ерөнхийлөгч буулгасан аж. Учир нь тэдний дүрэмт хувцас нь армийн генерал, маршалынх шиг болсон юм байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Х.Тэмүүжин сайд цагдаагийн шинэчлэл хийх талаар анх танилцуулж байхдаа иргэндээ үйлчилдэг цагдаатай  болно, дарга нар нь энгийн хүмүүс байна гэж ярьж байсан. Гэтэл одоо сайд өөрөө комиссар гэдэг цол олгоод, генерал шиг хувцастай дарга нарыг төрүүлээд эхэллээ. Энэ нь шинэчлэлийнх нь агуулга бас манай улсын хөгжил олон улсын чиг хандлагатай авалцахгүй байна. Хэрэв комиссар нь цэргийн цэргийн дээд цолтой дүйх юм бол түүнийг Ерөнхийлөгч л олгодог хуультай явж ирсэн." хэмээн ярьсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10829
0 эможи
keyboard_arrow_up