Дөрвөн удаа төрөхдөө найман хүүхэдтэй болсон гэр бүлийнхэнд гурван өрөө байр гардууллаа

2014 оны 10 сарын 27

Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн Засаг дарга ховор тохиолдлоор 4 удаа төрөхдөө хоёр хоёр ихэр хүүхэд төрүүлж 8 хүүхэдтэй болсон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгохоор болсон. Үндэсний шуудан сонин анх энэ уриалгыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Чухаг хотхонд гурван өрөө байрыг Д.Энхтөр, Ц.Ундрах нарт гардууллаа.

Нийслэлийн Засаг дарга 3 өрөө орон сууцны түлхүүр гардуулахдаа “Төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Харин байгальд ч ховор онцгой тохилдлоор 4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон та хоёртоо нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид та нарыгаа ая тухтай амьдрахад нь тусалж, нийслэлээс орон сууц олгох шаардлагатай иргэдэд олгодог байрныхаа хамгийн том хэмжээтэй орон сууцыг олгож байна. Үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, нийслэлийн бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулах иргэд болгоорой” хэмээн онцлон хэлсэн юм.

Д.Энхтөрийн хувьд Спортын төв ордонд ажилладаг бол түүний хань Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сувилагчийн ажил эрхэлдэг юм байна. Хамгийн бага ихрүүд одоо дөрвөн сартай бол хамгийн том эгч нар нь 11 настай юм байна. "Хамгийн анх энэ мэдээг аав ээж хоёроосоо сонссон.Надад үлгэрт гардаг дагина байр өгч байгаа юм шиг санагдсан" хэмээн том ирхүүдийн нэг Э.Цэцлэн ярьсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10809
0 эможи
keyboard_arrow_up