"Нийслэлийн тэргүүний өрх"-үүд тодорлоо

2014 оны 10 сарын 27

Монгол улсын Нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч хөгжсөний 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан олон жил улсад үр бүтээлтэй ажилласан ахмад настнуудыг алдаршуулах тэдний туршлагыг нэвтрүүлэх зорилготой "Нийслэлийн тэргүүний өрх"-ийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр НЗДТГ-ын Б зааланд боллоо.

 

Энэ жилийн хувьд нийт есөн өрхийн "Нийслэлийн тэргүүний өрх"-өөр тодруулсан бөгөөд тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НЗТГ-ийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр нар болон бусад төлөөлөл нар оролцлоо. "Нийслэлийн тэргүүний өрх"-өөр  Ц.Батбаяр, Д.Дамдинжав, Д.Жаргал, Х.Адилбиш, Н.Оюунхүү, М.Чанцалсүрэн, Ц.Очирсүрэн, Ч.Дамиран, Ө.Агваанчиг нарын гэр бүлүүд тодорсон бөгөөд тус ахмадууд улсад 40 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан хэдий ч одоо болтол ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ зааж сургасаар яваа юм байна. Тэдний нэг болох Д.Дамдинжав бол 1930 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн. Гэргий Сумъяатай ханилж долоон сайхан хүүхдийн эцэг эх болцгоожээ. Өдгөө түүний алдар гавъяаг боловсролын салбарыхнхан өндрөөр үнэлдэг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10807
0 эможи
keyboard_arrow_up