Бэлгүдэйн аман хүзүүний ясыг өвөрмонголын бөхчүүд шүтэж байна

2014 оны 10 сарын 27

Өвөрмонголын бөхчүүдийн тахин шүтэж, сайн бөх болгож өгөөч хэмээн хүслээ шивнэж гуйдаг нэгэн зүйл байдаг гэнэ. Тэр нь олны нэрлэж заншсанаар Бэлгүдэйн аман хүзүү хэмээгч хоёр талдаа сэнжтэй, арван найман сантиметр урт бөгөөд хүний гap орж багтах ясны чулуужмал юм.

Бэлгүдэй нь Есүхэй баатарын Сочгил нэрт хатнаас төрсөн хөвгүүн бөгөөд бяр чадалтай, бөх caйн барилддагаараа алдартай, дайнд гарамгай, эрэлхэг баатарлаг хүн байсан гэдэг. Чингис хаан мoнголын oлон аймгийг хураан нэгтгэхдээ Хасрын хаваар, Бэлгүдэйн бөхөөр ялсан гэж магтаж дуулдаг түүхийн сурвалжууд олон.

1960 он болтол Өвөрмонголын авага хошууны сүмд тахиж байсан энэхүү чулуужмалыг хожим нь хүмуус шашинтай тэмцэх, мухар сүсгийг арилгах, хуучныг эвдэх үзэл суртлын нөлөөнөөс болж нэг их шүтэж тахихгүй болжээ. Хятадын соёлын их хувьсгалын үед сүм хийдийг нурааж бурхан шүтээнийг талхидаж байсан үед энэ чулуужсан яс нь овоолоостой аргалын дэргэд хаягдаатай байсныг Го Ванчиг хэмээгч олж хадгалж байсныг хожим аймгийн албаны хүмүүс авч шинжилгээ судалгаа хийсэн гэнэ.

Бөх Бэлгүдэйн аман хүзүүний ясны тухай монгол судлаач Ринчингиваа гуай их дээр үед Өвөр монголын нэгэн coнинд мэдээлсэн бөгөөд түүнээс хойш coнин сэтгүүл дээр элбэг харагддаг болсон гэнэ. Энэхүү чулуужмалыг ардын дунд хүний яс биш, тэмээний хүзүүний яс, аварга гүрвэлийн яс гэх мэтээр ярьдаг байсныг тэмдэглүүштэй.

Гэвч хүний яс мөн эсэхийг нийтэд зарласан тодорхойлолт гараагүй боловч соёлын үнэт зүйл хэмээн өвөрлөгчид үздэг гэнэ. Өвөрмонголын дөрвөн авга хэмээх хошуудын ардууд төдийгүй үзэмчин, хуучид, сөнөд зэрэг шилийн голын чуулганы бусад ястнууд ч энэ аман хүзүүний ясанд мөргөж caйн бөх болох гэж адис авдаг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10804
0 эможи
keyboard_arrow_up