“Үдийн цай хөтөлбөр” илчлэг, тэжээлгүй болох нь тогтоогджээ

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон цэцэрлэгийн хоол хүнс нийлүүлдэг улсын өмчит үйлдвэрийн газруудад хяналт шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөр шаардлагатай илчлэг тэжээлийг агуулж чаддаггүй гэсэн үнэлгээтэй гарсан бол цэцэрлэгт хүнс нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд ихээхэн эрсдэл дагуулахаар нөхцөл байдалтай байжээ.

Тухайлбал, Нийслэлийн нийт цэцэрлэгийн 53 мянган хүүхдэд ОНӨҮ-ийн таван байгууллага хүнс нийлүүлдэг байна. Гэтэл эдгээр байгууллагуудад олон цэцэрлэгт, хол замыг туулж хүнс хүргэдэг төдийгүй 1-2 машинтай ажээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ нь бүтээгдхүүний чанар замдаа алдагдах эрсдлийг үүсгэж байна гэжээ. Түүнчлэн тус байгууллагууд зориулалтын бус байранд хүнсээ хадгалдаг төдийгүй хүнсний агуулах, машин зэрэг нь стандарт шаардлагыг хангаагүй байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10763
0 эможи
keyboard_arrow_up