Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн 82,5 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангажээ

2014 оны 10 сарын 24

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу холбогдох хууль, Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангахаар шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын төлөвлөгөөнд нийт 77 үйлдвэр, цех хамрагдахаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 11 үйлдвэр, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймгийн 42 үйлдвэр, цехийн нийт 53 объект хамрагджээ. Харин 24 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоосон, чиглэлээ өөрчилсөн зэрэг шалтгааны улмаас хамрагдаагүй байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 20.8 хувь нь нийслэлд, 79.2 хувь нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сав суулга, ажиллагсдын гар, ажлын хувцас зэргээс нийт 198 арчдас авч шинжлүүлэхэд 82,5 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан. Зайрмаг, тарагны уут, зайрмагны модон иш, нэг удаагийн аяганаас авсан шинжилгээнд эмгэгтөрөгч нян илрээгүй “Хүнсний сав баглаа боодол, Техникийн шаардлага. MNS5547:2005 стандартыгхангасан дүнтэй гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10761
0 эможи
keyboard_arrow_up