“School police“ эргүүлд 18000 гаруй эцэг эх ажиллаа

2014 оны 10 сарын 24

Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “School police” эргүүлд 2014 оны 09, 10-р сарын байдлаар ерөнхий боловсролын сургуулийн орчимд нийт 18000 гаруй эцэг эх эргүүлд ажиллаж, 21 зөрчил илрүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдэн хамтран ажилласан байна.

Мөн Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлын ажлыг үнэлэхдээ “School police“ эргүүлийг хэрхэн зохион байгуулж байгаагаар нь дүгнэж, эргүүлийг гаргаагүй сургуулийн удирдлагуудад захиргааны арга хэмжээ авч, эргүүлийн үүргээ амжилттай сайн хэрэгжүүлж байгаа эцэг эхчүүд, захирал, нийгмийн ажилтанг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулж байна.

Мөн “School Police “Эргүүл зогс" тэмдгийг өргөсөн байхад зогсоогүй тээврийн хэрэгсэлд Нийслэлийн замын цагдаагийн газрын алба хаагчид захиргааны хариуцлага ноогдуулахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10744
0 эможи
keyboard_arrow_up