“Мобиком” УИХ-ын гишүүдийг бухимдуулж байна

2014 оны 10 сарын 24

Үүрэн телефоны “Мобиком”  компани хэрэглэгчид энгийн иргэдээс эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд бүгд хамаардаг билээ. Ялангуяа “9911” дугаарыг компанийн захирлаас эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ашигладаг. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Мобиком”  гишүүдийг нэлээд бухимдуулж байна. Учир нь Мобиком хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, дугаарын эзний өмнөөс хэн нэгэн өөр хүн рүү мессэж илгээсэн ноцтой асуудал илэрлээ. Энэ мессэж жирийн иргэний утаснаас бус УИХ-ын гишүүдээс эхлээд УИХ-ын даргын дугаарт хүртэл өөрийнх нь дугаараас мессэж андуурагдаж хүрсэн байна.

Энэ үеэр “Нарийн царигийг эсэргүүцэж байна” гэсэн мессэж гишүүдийн дугаараас иргэд рүү явуулаад байна гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн А.Тлейхан хөндлөө. УИХ-ын гишүүн Д.Ганхуягт ч гэсэн 1000 гаруй мессеж ирсэн гэнэ. А.Тлейхан гишүүн “Бид нарын утасны дугаараас иргэд рүү “Нарийн царигийг эсэргүүцэж байна” гэсэн мессеж явуулсан байна. Ийм тохиргоо байдаг бол тэрийг таслан зогсоох хэрэгтэй. Мобикомтой ярих хэрэгтэй. Энэ бол хууль тогтоох УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг. УИХ-ын гишүүний өмнөөс хуурамчаар мессеж илгээж болж байгаа юм чинь иргэдийг өмнөөс бол өдөр бүр мессеж бичиж болох нь байна. Мобикомын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг газар байна уу, үгүй юу. Харин УИХ-ын дарга “Надад ч мессеж, миний утаснаас ирсэн. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар ТЕГ-т хандаж, шуурхай үүрэг өгсөн байгаа” гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10715
0 эможи
keyboard_arrow_up