Сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийж 2,304,000 төгрөгийн торгууль тавьжээ

2014 оны 10 сарын 24

Өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтыг газраас Нийслэийн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний ханган нийлүүлэлт хийдэг үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХХААҮХХ-ын дарга Д.Энхбат болон ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Тус шалгалтыг өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний үе шатанд Баянгол дүүргийн "Асгат" НӨҮГ, Баянзүрх дүүргийн "Өсвөр үе хүнс" НӨҮГ, Чингэлтэй дүүргийн "Багачууд" НӨҮГ, Сонгинохайрхан дүүргийн "Хүнс халамж" төв, Налайх дүүргийн "Хүнс халамж төв" зэрэг нийт таван хангамжийн төвүүдийг шалгалтанд хамруулсан байна. Хоёрдугаар үе шатанд ханган нийлүүлэх төв болон сургууль цэцэрлэгүүдэд гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчид болон хувийн хэвшлийн 18 үйлдвэрийг хамруулж шалгалт явуулсан ажээ. Шалгалтын явцад нийт 85 зөрчлийг илрүүлж 43 буюу 50,5 хувийг нь газар дээр нь арилгуулж, есөн аж ахуй нэгжид 42 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласан байна. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил нь хүнс хангамжийн төвүүдийн хүнсний агуулах нь 1950-1970 онуудад баригдсан хүнсний агуулахын чиглэлээр ашиглах боломжгүй зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан компанид "Өсвөр үе хүнс", "Асгат" НӨҮГ , хугацаа дууссан гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн "Хүнс хангамж төв" НӨҮГ хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсан, ААН болон хувь болон хувь иргэнээс гэрээ хийгээгүй хүнсний бараа татсан, гарал хүнс нь тодорхойгүй байгалийн жимс их хэмжээгээр хадгалан цэцэрлэгүүдэд түгээлт хийх гэж байсан "Гум" ХХК нийслэлийн хэмжээний 54 цэцэрлэгт таван нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг ба ажилчид, Эко-Эрдэнэ ХХК нь "Хүнс хангамж төв", "Асгат", Багачууд хүнс" НӨҮГ-уудад гэрээгээр ундаа нийлүүлдэг ба ажилчид нь мөн л эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, "Мон сүү" ХХК нь "Өсвөр үе хүнс", СХД-ийн "Хүнс хангамж", Налайх дүүргийн "Хүнс хангамж" болон нийслэлийн хэмжээний 35 цэцэрлэгт сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг ба тус үйлдвэрийн халуун боловсруулалтын өрөөний плита нь ховхорсон, хананд нь хөгц мөөгөнцөр үүссэн зэрэг зөрчил илэрчээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн дээрх аж ахуй нэгжүүдэд улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч 2,304,000 төгрөгний торгуулийг ноогдуулсан байна. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг автомашины хувьд зориулалтын бус байгаа нь хүнсний бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХХААҮХХ-ын дарга Д.Энхбат онцолж байлаа. Дээрх таван компаниуд нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 195 цэцэрлэгийн 53000 хүүхдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг ажээ. 

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нийт зургаан сургуульд "Үдийн цай хөтөлбөр"-т хүүхдүүд хэрхэн хамрагдаж байгаа талаар шалгалт хийхэд сургуулиудын 90 хувь нь цайны газартаа байна. Тэгэхдээ энэ цайны газруудын 51 хувь нь зориулалтын бус байртай, 55 хувь нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй байна, 36 хувь нь хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжгүй байна, 41 хувь нь хоол бэлтгэгчийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна гэсэн зөрчил илэрсэн. Үүнээс гадна хүүхдүүдэд өгч байгаа зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүний килокаори нь заасан хэмжээндээ хүрэхгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүүхдийн "Үдийн цай хөтөлбөр"-ийн хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан гэх зөрчил гарсан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10711
0 эможи
keyboard_arrow_up