Ирэх оны нэг сарын нэгнээс нийтийн тээврээр бүгд төлбөрөө төлж зорчино

2014 оны 10 сарын 24

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр төлбөртэй зорчуулна гэдгээ Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон мэдэгдлээ. Учир нь УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тухай хуулиар дээрх иргэдийн нийтийн тээврийн үнийн нөхөн олговорыг улсын төсвөөс бус харин нийслэлийн төсөвт шилжүүлэхээр тусгасан байгаа. Ингэхдээ 30 хувиар бууруулж оруулж өгчээ. Үүнийг нь эсэргүүцэж нөхөн олговороос татгалзаж, дээрх иргэдийг үнэ төлбөртэй зорчуулах гэнэ. Өмнө нь нийслэлийн төсвөөс нөхөн олговор авч байсан удаатай. Тэдгээр жилд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй иргэдийн төлбөрийг бүрэн авч байгаагүй аж. Хэрэв нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн унааны зардлын нөхөн олговорыг 30 хувиар  бууруулж, нийслэлээс санхүүждэг болчихвол санхүүжилт нь цаг хугацаандаа орохгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ хэмээн тэд үзжээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10707
0 эможи
keyboard_arrow_up