Цалингийн доод хэмжээг ирэх онд шинэчлэн тогтооно

2014 оны 10 сарын 24

Өнөөдөр хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Засгийн газрын “11 11 төв”-д ажиллалаа. Хөдөлмөрийн яам энэ жил 50 мянга  орчим хүнийг ажлын байраар хангах зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 39100 гаруй хүн байнгын ажилтай болжээ.
Халамжийн бодлогыг хэт хавтгайруулсны улмаас  иргэдийн хөдөлмөр эрхлэлт буурсан үзүүлэлттэй байжээ. Үүнийг илэрхийлдэг хөдөлмөрийн салбарын үндсэн үзүүлэлт бол ажиллах хүчний оролцооны түвшин юм. Иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2011 онд 59 хувь болтол буураад байсан ажиллах хүчний оролцооны түвшинг 63 хувь болсон байна. Эх орондоо ажиллах, ажилтай болох боломж нээгдсэнээр  гадаадад ажиллах иргэдийн тоо буурчээ. Өмнө нь жилд  3000 гаруй хүн БНСУ-д ажиллахаар явдаг байсан бол энэ жил  1100  болжээ.
Цахим уулзалтын үеэр хөдөлмөр эрхлэлт, цалин хөлстэй холбоотой асуудлаар олон асуулт ирлээ. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар асуусан иргэний асуултад “Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог бөгөөд 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно” гэсэн хариулт өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10704
1 эможи
keyboard_arrow_up