Улаанбаатарт 12 хэм дулаан

2014 оны 10 сарын 24

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 800 хувь, агаарын даралт 862  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 

2014 оны 10 дугаар сарын 25-наас 2014 оны 10 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Аравдугаар сарын 25-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 25-нд говь талын нутгаар  секундэд 12-14 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын сав, Дорнод, Дарьгангын талаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст  дулаахан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10677
0 эможи
keyboard_arrow_up