Хүчирхийллийн талаарх мэдээллийг 107 дугаарын утсанд авна

2014 оны 10 сарын 23

Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага авах 107 тусгай дугаар ажиллаж эхэллээ. Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаархи бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авах юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа тус Түр хамгаалах байранд явуулж байна. Энэ төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-10 хоног байрлуулан тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Хууль зүйн яам, харьяа байгууллагууд чиглэл чиглэлээр ажиллаж байна. Тухай нь Хууль зүйн яамны харьяа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх Нэг цэгийн төвд хохирогчдод эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10635
0 эможи
keyboard_arrow_up