Төрийн үйлчилгээ явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын барилгууд, нийслэлийн зам, гүүрэн гарцуудыг шалгаж эхэллээ

2014 оны 10 сарын 23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Түгээмэл хөгжил" Бие Даан Амьдрах төв ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбооноос хэрэгжүүлэх "Орчны хүртээмж ба MNS 5826-2006, MNS 6056-2009, MNS 6055-2009 стандартууд”-ын хэрэгжилтийн хяналт шалгалт, үнэлгээний ажил 2014 оны 10-р сарын 23-нд буюу өнөөдөр Бөмбөгөр худалдааны төвийн гүүрэн гарцаас эхэллээ.

Энэ удаа төрийн үйлчилгээ явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын барилгууд, нийслэлийн зам, гүүрэн гарцуудыг сонгон авч Бөмбөгөрийн гүүрэн гарцнаас эхлэн 2 хэсэг болон шалгаж эхэлж байна. Хамтарсан шалгалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах, нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцоход тулгарч буй орчны саад тотгорыг арилгах, олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжид заасан эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, хамтран ажиллах зорилготой юм.Тус шалгалт барилга байгууламжийн хүртээмжийг үнэлэх үнэлгээний хуудас гарган тэргэнцэртэй хүний үндсэн бүсчлэл, барилгын өрөө тасалгаа руу орох хаалга, хаалганы босго, налуу зам, шат гишгүүрийн өндөр, хонгил, ариун цэврийн өрөө, хараагүй хүний хөтөч зам, тэмдэг тэмдэглэгээ, машины зогсоол, ХБИ-д зориулсан бүсчлэл зэрэг 11 үзүүлэлтээр шалгаж байгаа юм байна.

“Гүүрэн гарцны босго 2,5 см-ээс доош байх ёстой. Энэ гарц 7-8 см байгаа ба гүүрний лифт рүү ороход хүндрэлтэй, заавал хүний тусламж хэрэгтэй болж байна. Улаанбаатар хотод нийт 3 гүүрэн гарц байдаг ч лифтнүүд нь ихэвчлэн цоожтой байдаг. Сансарын нүхэн гарц нь тэргэнцэртэй хүн явах зам байдгүй” гэж тус шалгалтын үеэр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Тэргүүн Б.Чулуундолгор хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10622
0 эможи
keyboard_arrow_up