“100 номын жагсаалт”-ыг гаргахад мэргэжлийн байгууллага, нэр хүндтэй хүмүүсийн саналыг тусгана

2014 оны 10 сарын 23

Хорих ангид хүмүүжигчид ном уншиж, ялын хоногоо хасуулах “Номоор нээе” төсөл аравхоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх юм. Төслийн хүрээнд хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах үүнээс төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах,  шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ -т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн I үе шат хэрэгжиж буй хорих ангиудад нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлуудыг хийж байна.

Мөн залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргахад иргэдээс сошиал ертөнцөөр нээлттэй санал авах, мэргэжлийн байгууллагууд болох Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, салбар яамд, их сургуулиуд руу албан бичиг хүргүүлсэн бөгөөд нэр хүндтэй хүмүүсээс мөн санал авч байгаа юм байна.

Монголын залуучуудын холбооноос санаачлан ШШГЕГ-тай хамтран “Нарантээл” ХХК-ийн санхүүжилтээр “Номоор нээе” төслийг ирэх аравхоёрдугаар сараас хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл 2 үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэх  хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдах юм. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10612
0 эможи
keyboard_arrow_up