“НИЙСЛЭЛ ӨРГӨӨ” Цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээн бямба гарагт болно

2014 оны 10 сарын 23

Нийслэлийн 375 жилийн ойг угтан нийслэлийн ЗДТГ-аас Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл Өргөө” цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.  Тус тэмцээн нь 2 үе шаттай болж байгаа бөгөөд 1 дүгээр шатанд Нийслэлийн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газрууд болон Нийслэлийн төсвийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн баг тамирчид өрсөлдөж  2 дугаар шатанд оролцох эрхээ авчээ. Харин 2 дугаар шатанд шалгарсан багууд Монголын дартсын спортын холбоодын тамирчидтай 10 дугаар сарын 25-ны өдөр аваргын төлөө тоглох гэж байна.
Тэмцээн олимп буюу бүсчилсэн системээр явагдах бөгөөд 1, 2 дугаар байраар гарсан багууд хагас шигшээд шалгарч цаашид тоглолтыг үргэлжлүүлнэ. Тэмцээнд тухайн байгууллагын үндсэн албан хаагч 4  буюу нэг эмэгтэй гишүүнтэй баг бүрдүүлж оролцож байна. “Нийслэл өргөө” тэмцээн нь Нэгдүгээр байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Хоёрдугаар байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Гутгаар байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10605
0 эможи
keyboard_arrow_up