Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 10 сарын 23

09:00 цагт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвтэй хамтран ХУД-ын "Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарт "Хүлэмжийн тариалан, хүнсний ногоо боловсруулах технологи" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88085801, 99049508

09:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Мари Стопс ОУБ хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Хангарьд ордон 14 давхарт болно. Ёслолын ажиллагаанд НЭМГ-ын дарга Ш.Энхбат, Мари Стопс ОУБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Т.Индра болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 99171345

09:00 цагт "Лантуун дохио" ТББ-аас зохион байгуулж буй  "Тэд хаачив?" сэдэвт Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Барилгачдын талбайн баруун хойд талд ArtHouse Center 3 давхарт болно. Утас 99107481, 89045960

10:00 цагт "Bluemoon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Шөнийн Улаанбаатар”, ”Эх орон”, “Нийслэл Улаанбаатар “, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”  зэрэг номын нээлтийн ажиллагаа  болно. Нийслэлийн Засаг дарга оролцоно. Утас: 99666553

10:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Түгээмэл хөгжил" Бие Даан Амьдрах төв ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбооноос хэрэгжүүлэх "Орчны хүртээмж ба MNS 5826-2006, MNS 6056-2009, MNS 6055-2009 стандартууд”-ын хэрэгжилтийн хяналт шалгалт, үнэлгээний ажил Бөмбөгөрийн гүүрэн гарцаас эхэлнэ. Утас: 262902

11:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 70 жилийн ойн арга хэмжээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Теарт болно.

11:00 цагт "Их говийн тэмээний баяр-2014" Говь-алтайн тэмээчдийн IХ наадам ирэх сарын 16-нд Алтай нутагт болох гэж байгаа талаар ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд 11 цагаас холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Утас 99170377

11:00 цагт Утга зохиол, Нийгмийн Ажилтны Дээд сургууль үүсэн байгуулагдсны 20 жилийн ой энэ 7 хоногт тохиож буй даа холбогдуулан тус сургуулиас төгсөн гарсан Ардын Уран Зохиолч Пунцагийн Бадарч, АУЗ Балжирийн Догмид, АУЗ Шагдарын Дулмаа, “Болор цом”-ын эзэд Шагдарын Лхамноржмаа, Норовын Гантулга нар болон сургуулийн удирдлага, төгсөгчдийн төлөөллийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзана. Утас: 9909 1920, 9929 1625, 9199 8168

12:00 цагт Монголын гол нууруудын холбооноос өөрийн байрандаа буюу Тэнгис кино театрын баруун талын 9 давхар 3-р байрны 2-р орц 38 тоотод сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Уулзалтын хүрээнд гурван шатны шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын асуудал болон усны тухай хуулийн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцох юм. Утас 89943194

14:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дотоод хяналт төлөвшүүлэх нь" сургалт, хэлэлцүүлэг болно. Хятад, солонгос хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцоно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10603
0 эможи
keyboard_arrow_up