Дэлхийн хаанаас ч Монгол улсаа тольдож болно

2014 оны 10 сарын 23

Өнөөдөр 14 цагт Чингисийн талбай дээр  Google Maps-д элсэж нээлтээ хийх ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболдоос гадна Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан олон нийтийн бодлогын Ерөнхий захирал Сузан Пойнтер нар болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

 

 Google компани нь "Street view" зураглал болон Google соёлын хүрээлэн Монголчууд ба дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдын Монгол улсыг үзэж судлах аргыг өөрчлөн шинэ санааг Монголд нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Монгол улсын зөвшөөрлийн дагуу, Google нь Улаанбаатар хотод Google Maps-д зориулсан 360 градус зураглал бүхий Street view машинуудыг өнөөдрөөс НЗДТГ-ын лац болон тусгай камераар тоноглогдсон Google-ийн машинууд Улаанбаатар хот, хөдөө орон нутаг гээд орон даяар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн түвшний гэрэл зургийг авахаар явж эхлэх ажээ.  Google компани уг төслийг өнгөрсөн зургаан сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд зургаан сард авсан зургуудаа эхний ээлжинд  Google Maps-д суулгаж дэлхий нийтэд цацаж эхэллээ.

Түүнчлэн Google нь Монгол Улсын хамгийн их ач холбогдолтой гурван музейн болон соёлын хүрээлэн хоорондын түншлэлийг зарласан байна. Үүнд, Монгол Улсын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богдхааны ордон музей зэрэг багтжээ. Эдгээр музейнүүдыг мөн Google компаний  Google Maps-аас харж болох ажээ.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10600
0 эможи
keyboard_arrow_up