Нийслэл авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулна

2014 оны 10 сарын 22

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хөтөлбөр, стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/881 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг томилж, даргаар нь нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Тус ажлын хэсэгт “Авлигын эсрэг нийслэлийн 2015-2020 хөтөлбөр", "Стратеги төлөвлөгөө" төслийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо. Тус хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах 3 сая  төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Өмгөөлөл, хуулийн зөвлөх үйлчилгээ, хууль сурталчлах зардлаас гаргахыг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10548
0 эможи
keyboard_arrow_up