СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

2014 оны 10 сарын 21

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс салбар эрх зүй, процессын эрх зүй, шүүх судлалын тулгамдсан асуудлаар бодлогын судалгаа хийж, үр дүнг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, судлаачдад танилцуулах ажлын хүрээнд судалгааны семинарыг долоо хоног бүрийн баасан гаригт зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус хүрээлэнгээс "Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрх" бодлогын судалгаа, "Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2014 оны 3 дугаар улирлын дүн мэдээ"-г танилцуулах семинарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот хурлын танхимд зохион байгууллаа.

Судалгааны хүрээнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл цагдан хорих арга хэмжээг авах үндэслэл, журам, тэдгээрийн хэрэгжилт, энэ талаарх гадаад улс орны сайн туршлага, хэрэгжүүлэх арга замыг хөнджээ.

Семинарт оролцогчид тулгамдсан сэдвийг оновчтой цагт хөндсөн судалгааны ажил болсныг тэмдэглэсний зэрэгцээ цаашид шүүхийн практикийг нарийвчлан судлах саналыг дэвшүүлж байв.

Та бүхэнд дараагийн судалгааны семинарын сэдвийг удахгүй зарлах болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10515
0 эможи
keyboard_arrow_up