Барилга хөгжлийн төвөөс цахим картаар үйлчилдэг УСТ цэгийн төхөөрөмжүүдийг танилцуулж байна

2014 оны 1 сарын 15

Барилга хөгжлийн төвөөс цахим картаар үйлчилдэг уст цэгийн төхөөрөмжүүдийг танилцуулаж байна.
2014 оноос өөрөө өөртөө үйлчлэх уст цэгийг илүү боловсронгуй болгох үүднээс карт уншуулан усаа авдаг болгохоор төлөвлөөд байна. Картаар үйлчилдэг уст цэгийг ажиллуулснаар орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж, харин зарлага 4 дахин буурна гэсэн урьдчилсан судалгаа гаргажээ.
ИЧВ-01, Бэлэн мөнгөн дэвсгэртээр ус авах картыг цэнэглэгч төхөөрөмж:
Хэрэглэгч ус авахад зориулагдсан цахим картаа цэнэглэхийн тулд картаа цэнэглэгчинд хийж дараа нь бэлэн мөнгөө хийснээр карт цэнэглэгдэж автомат ус түгээгүүрээс ус авах боломжтой болно. Төхөөрөмжийн ажиллах орчны температур -300С - +300С байна.

Хэрэглэгчийн төлбөр төлөх “Чип” болон тусгай дугаараар тоноглогдсон картыг ашиглан усаа авах төхөөрөмж:
Тухайн карт нь урьдчилсан болон дараах төлбөрт байж болно. GSM системээр дамжуулан борлуулалт, картын төлбөр тооцоо, аюулгүйн байдал зэрэгээ хянах боломжтой. Төхөөрөмжийн ажиллах орчны температур -300С - +300С байна. Төв сервер буюу төв компьютероос инкассын бүх өгөгдлийг харах боломжтой.
“Незамерзайка” Хэрэглэгчийн төлбөр төлөх “Чип” болон тусгай дугаараар тоноглогдсон картыг ашиглан усаа авах төхөөрөмж
Тухайн карт нь урьдчилсан болон дараах төлбөрт байж болно. Уг төхөөрөмж нь алсын удирдлагын GSM системээр дамжуулан борлуулалт, картын төлбөр тооцоо, аюулгүй байдал, доргилтын мэдрэгч зэрэгээ хянах боломжтой. Төхөөрөмжийн ажиллах орчны температур -300С - +300С байна. Төв сервер буюу төв компьютероос инкассын бүх өгөгдлийг харах боломжтой аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
105
0 эможи
keyboard_arrow_up