Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав
2014 оны 10 сарын 21
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл 2014 оны 10 сарын 20-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр болон бусад удирдлагууд хүлээн авч уулзан Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар харилцан ярилцаж, байгууллагын болон шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









10495
0 эможи