375 хос бээлийг 50 хувь хямдруулна
2014 оны 10 сарын 21

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр энэ сарын 29-нд тохионо. Ойн хүрээнд Чингисийн талбайд "Их хотын хямдрал-375" өдөрлөг болох гэж байна. Одоогоор энэхүү өдөрлөгт 100 гаруй аж ахуй, нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 20-50 хувийн хямдралтай худалдаалахаа мэдэгдээд байгаа ажээ. Энэ өдөр арьс ширний холбооноос 375 ширхэг хос бээлийг 50 хувийн хямдралтай борлуулах зэрэг олон бэлэг иргэддээ барихаар төлөвлөж байна. Тус худалдааг Чингисийн талбайгаас гадна дүүрэг болгон дээр зохион байгуулах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









10482
0 эможи