Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг зогсоожээ

Монгол Улс Сэлэнгэ мөрний урсацыг түшиглэн Шүрэнгийн усан цахилгаан станц барьж байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа билээ.
Тэгвэл ОХУ-ын зүгээс гаргасан саналд үндэслэн энэхүү ажлаа зогсоох шийдвэр гаргасан байна. Цахилгаан станц барих талаар анх яригдахад л ОХУ-ын буриадуудын зүгээс шүүмжлэл, эсэргүүцэл гаргаж эхэлсэн бөгөөд Байгаль нуурын эко системд сөргөөр нөлөөлөх вий хэмээн болгоомжилж байгаагаа манай талд олон удаа илэрхийлж байсан юм.
Учир нь Байгаль нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц баривал урсац нь гурав дахин буурна, мөн загасны нүүдэл хумигдсанаар Байгаль нуурын загасны нөөц багасч, загасны олон төрөл зүйл устахад хүрнэ гэсэн судалгааг ОХУ-ын мэргэжилтнүүд хийсэн байсан. Хамтарсан баг гаргаж энэ асуудлыг судлуулах саналыг тавьж, зөвшилцөөнд ч хүрсэн юм.









