Нөөцийн мах бэлтгэх компаниудыг дахин шалгаруулна

2014 оны 10 сарын 20

"Нөөцийн махны менежер"-ийн төсөл сонгон шалгаруулалтын явцад "Мах маркет" компаниас гомдол гарсан учраас сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтыг өнгөрсөн мягмар гарагаас эхлэн нээлттэй зарлаад байгаа бөгөөд шалгарсан компаниуд нийслэлийн иргэдэд зориулж 12 мянган тонн мах бэлтгэн ирэх хавар хэрэглэгчдийн гарт хүргэх юм. Үүнээс гадна Эрдэнэт, Дархан хотуудын нөөцийн махны хэрэглээг "Дархан мийт фүүдс", "Эрдмийт" компани тус бүр 1000 тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10401
0 эможи
keyboard_arrow_up