Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 03

Бишрэлт зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах" сэдэвт Үндэсний симпиозум зохион байгуулна.

 

Төрийн ордны В танхимд

10:00 цагт Улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болно.

  Хангарьд ордны 14 давхарт

10:00 цагт нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийгдэх ажлыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Хангарьд ордны 14 давхарт

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно.

  Зэвсэгт Хүчний Жанжин штабын жагсаалын талбайд

16.20 цагт Дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад явагдаж буй эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлж, нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний бүлгийн наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

  MN мэдээллийн төвд

11.00  цагт Татвар төлөгчдийн өдрийг угтан хэрэгжүүлж буй ажлуудын талаар Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1039
0 эможи
keyboard_arrow_up