Улаанбаатар- Дарханы чиглэлд "Railbus"-аар үйлчлэхээр боллоо

2014 оны 10 сарын 20

РА-2 төмөр замын автобус буюу рейлбус өнөөдрөөс эхэлж Улаанбаатар-Дарханы чиглэлд явж эхлэхээр боллоо. Рейлбус нь өдөр бүр өглөөний 09:40 цагт Улаанбаатараас хөдөлж, 13:33 цагт Дарханд хүрч, Дарханаас 13:54 цагт гарч, Улаанбаатарт 18:12 цагт ирэх юм байна. Зорчих тасалбарын хувьд Улаанбаатар-Дарханы хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг, Улаанбаатар- Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300, Зүүнхараа- Дарханы хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар тус тус зорчих аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10381
0 эможи
keyboard_arrow_up