Нийслэлийн цэцэрлэгчид ажлаа эхэллээ

2014 оны 4 сарын 03

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Их сургууль, "Эко монгол" МСҮТ-тэй хамтран Нийслэлийн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг хариуцдаг мэргэжлийн цэцэрлэгчийг хоёр дахь жилдээ бэлтгэж байна. Сургалтад хамрагдсан 154 цэцэрлэгч өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

 

Цэцэрлэгчид Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гол гудамжууд болох Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпийн гудамж, Их монголын гудамж зэрэг 27 гудамжийн ногоон байгууламжийг хариуцан ажиллах юм. Одоогийн байдлаар мод, бут, сөөг хэлбэржүүлэлт /залуужуулах огтлол/, хаврын цэнэг усалгаа, модны тогооны хөрс сийрүүлэлт болон зүлэгт талбайн цэвэрлэгээг байнга хийх юм. Цаашид ногоон байгууламжийн арчилгааны ажлуудыг технологийн дагуу гүйцэтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1037
0 эможи
keyboard_arrow_up