Улаанбаатарт 6 хэм дулаан

2014 оны 10 сарын 20

Малчид, тариаланчид, ард игэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

Өнөөдөр  08 цагаас 20 цаг хүртэл баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, баруун зүгийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 21-нээс 2014 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10357
0 эможи
keyboard_arrow_up