Салбарын статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээ болон дотоод аудитын сургалт зохион байгуулав

2014 оны 10 сарын 17

ССАЖЯ-наас “Аймаг, нийслэлийн ССАЖГ-ын салбарын статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээ болон дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжил арга зүйн сургалт зөвлөлгөөн”-ийг 2014 оны 10 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн соёл, спорт аялал жуулчлалын газраас 40 гаруй мэргэжилтэн хамрагдлаа.

Сургалтын зорилго нь соёл, спорт, аялал жуулчлалын салбарын тоон мэдээний чанарыг сайжруулах, холбогдох мэргэжилтнийг чадавхижуулахаар энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд дашрамд салбарын үйл ажиллагаа, хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн тайлан мэдээ, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга, аргачлалын талаар онолын хичээлүүд заагдлаа. Мөн улсын салбарын дотоод аудитын тогтолцоо шинээр бүрдэж байгаатай холбогдуулан Сангийн яамнаас бодлогын чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль, дүрэм журам, цаашид авах арга хэмжээний талаар тодорхой мэдээ мэдээллийг өглөө.

ССАЖЯ нь бодлогын хэрэгжилтийг бодитой үнэлэх зорилгоор шинээр дэвшүүлж буй зорилго зорилтыг хэмжих үүднээс салбарын тоон мэдээ цуглуулж байгаа маягт үзүүлэлтийг өнөөгийн шаардлага хангасан түвшинд хүргэх зорилгоор Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан, хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаабөгөөд энэ хүрээнд өнөөдрийн сургалтыг зохион байгуулж, цаашид соёл, урлаг, биеийн тамир спорт болон аялал жуулчлалын салбарын тоон мэдээний хамрах хүрээ, ашиглалт, үнэн зөв бодит байдлыг сайжруулахаар маягт үзүүлэлтийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. 

Соёл, спорт, аялал жуулчлалын яам,

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10351
0 эможи
keyboard_arrow_up